Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг 15 эмч “Алтан чагнуур” хүртэнэ

“Алтан чагнуур” дээд шагнал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм чадлаа зориулан цаг наргүй зүтгэж байдаг ард түмнийхээ дунд алтан гартан гэж хүндлэгдэж байдаг эмч нараа алдаршуулах, тэдэнд ажиллах урам зориг өгсөн нэр хүндтэй шагнал юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг 15 эмч “Алтан чагнуур” хүртэнэ
Шилдэг 15 эмч “Алтан чагнуур” хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Алтан чагнуур” дээд шагнал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм чадлаа зориулан цаг наргүй зүтгэж байдаг ард түмнийхээ дунд алтан гартан гэж хүндлэгдэж байдаг эмч нараа алдаршуулах, тэдэнд ажиллах урам зориг өгсөн нэр хүндтэй шагнал юм.

Энэ жил нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эзнээр тодруулах бөгөөд арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр СТӨ-нд болно.

Хуваалцах