Шилдэг 30 баримал үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдана
Уран бүтээлчдийн сэтгэлгээг задалсан энэ төрлийн уралдаан тэмцээнийг дахин дахин зарлаж байхыг хүсье. Монголын уран барималчдын залуу үе улам олноор төрөн гарах болтугай” гэж сэтгэлийн үгээ хэллээ.
Мэдээллийн алба

“Улаанбаатар уран баримал -2014“ наадмын хүрээнд барималчдын дунд шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарласан. Уралдаанд 85 бүтээл ирснээс 30 бүтээл сонгогдон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдахаар боллоо. Эдгээр 30 бүтээлийн эздэд эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа Захирагчийн ажлын албаны хурлын зааланд боллоо. Энэ үеэр уран барималчид “Бид нийслэлийн хөгжилд өөрийн гараар хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаа. Бидний сэтгэл зүрхээ шингээсэн бүтээл олны хүртээл болж байна. Уран бүтээлчдийн сэтгэлгээг задалсан энэ төрлийн уралдаан тэмцээнийг дахин дахин зарлаж байхыг хүсье. Монголын уран барималчдын залуу үе улам олноор төрөн гарах болтугай” гэж сэтгэлийн үгээ хэллээ. Үүний дараа Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг эрхийн бичиг гардуулан ажилд нь амжилт хүсч баяр хүргээд шилдэг бүтээлийн эзэд болохыг ерөөв.


















