Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг адуучид тодорлоо

“Өмнөговь аймгийн аварга адуучин” тэмцээн Булган сумын Дал багийн нутаг “Нүцгэн”-д боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулж уг тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар нар хамтран зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг адуучид тодорлоо
Шилдэг адуучид тодорлоо. Зураг: МҮОНРТ

“Өмнөговь аймгийн аварга адуучин” тэмцээн Булган сумын Дал багийн нутаг “Нүцгэн”-д боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулж уг тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар нар хамтран зохион байгуулжээ.

"Адуучин" тэмцээнд сум бүрийн шилдэг адуучдын төлөөлөл 17 тамирчин оролцож уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал булгиулах зэрэг төрлөөр ур чадвараа сорьсон байна. Энэ жилийн тэмцээний аваргаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын адуучин шилдэг манлай хүлгэч, спортын мастер Б.Ууганбаяр шалгарсан бол 2-р байранд Булган сумын адуучин Д.Бундхорол, 3-р байранд Манлай сумын адуучин Б.Түмэнбаяр нар шалгарсан байна.

“Өмнөговь аймгийн аварга адуучин -2014” тэмцээний ялагч Б.Ууганбаяр энэ сарын 22-23-нд болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Адуучин” тэмцээн нь адууны соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Хуваалцах