Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг багш нарыг шалгаруулжээ

Төвийн бүсийн арга зүйн төвөөс “Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах уралдааныг 2013 оны 10-р сарын 24, 25-ны өдрүүдэд Зүүнхараа МСҮТ –д зохион байгууллаа. Уралдааныг дадлагын болон онолын сургалтын төрлөөр явуулж, шилдгүүдээ тодруулсан юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг багш нарыг шалгаруулжээ
Шилдэг багш нарыг шалгаруулжээ. Зураг: МҮОНРТ

Төвийн бүсийн арга зүйн төвөөс “Шилдэг заах арга зүйч багш” шалгаруулах уралдааныг 2013 оны 10 сарын 24, 25-ны өдрүүдэд Зүүнхараа МСҮТ –д зохион байгууллаа. Уралдааныг дадлагын болон онолын сургалтын төрлөөр явуулж, шилдгүүдээ тодруулсан юм.

Дадлагын сургалтын заах арга зүйч шалгаруулах уралдааныг 3 багц, 21 үзүүлэлтээр, онолын сургалтыг 8 багц, 20 үзүүлэлтээр дүгнэлээ.Уралдаанд төвийн бүсийн харьяаллын 13 сургуулийн 23 багш оролцож, заах ур чадвараа сорьсноос онолын хичээлийн төрлөөр Зүүнхараа МСҮТ-ийн “Зах зээлийн эдийн засаг, бизнес эрхлэлт”-ийн багш Р.Мөнхжаргал тэргүүллээ.Харин дадлагын хичээлийн төрлөөр Төв аймгийн МСҮТ-ийн “Тогооч” мэргэжлийн багш М.Нансалмаа тэргүүлж, Дархан-Өргөө ПТК-ийн “Гагнуур”-ын багш С. Бүрэнжаргал удаалсан байна.

Хуваалцах