Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг багш, оюутнууд тодорлоо

Эдийн засгийн салбарын шилдгээр МУИС-ийн оюутан П.Дагвадорж, М.Молор-Эрдэнэ, Б.Анударь, Ч.Сосорбарам, шилдэг залуу багшаар Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Цолмон нар шалгарсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг багш, оюутнууд тодорлоо
Шилдэг багш, оюутнууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдсан “Эврика-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

“Эврика” залуу багш, оюутны үндэсний эрдэм шинжилгээний бага хурлын Эдийн засгийн салбар хурлын шилдэг багш, оюутнуудад УИХ-ын дарга З.Энхболд, Улсын Их хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нарын албаны хүмүүс шагнал гардуулав.

Эдийн засгийн салбарын шилдгээр МУИС-ийн оюутан П.Дагвадорж, М.Молор-Эрдэнэ, Б.Анударь, Ч.Сосорбарам, шилдэг залуу багшаар Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Цолмон нар шалгарсан юм.

“Эврика” бага хуралд энэ жил арван салбарт шалгарсан 30 оюутан, 8 илтгэгч багшид ийнхүү нэрэмжит шагнал олголоо.

Зохион байгууллагчид болон оролцогчдийн зүгээс залуу багш, оюутнуудын эрдэм судлалын ажлыг дэмжих нь монголын оюунлаг сэхээтнүүдийг төрүүлэх, улс орны хөгжилд шинжлэх ухааныг дээдлэх бодлогыг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой гэдгийг онцлов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах