Шилдэг баримлыг маргааш тодруулна
Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш 18 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Мэдээллийн алба

Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш 18 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
.jpg)
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж уран баримлуудыг нүдээр харсан иргэд “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрх бариад сууж байдагсан гэж хүрнэх. Нөгөө нэг нь эхийн цагаан сэтгэлийн билэгдэл болсон ихэр үрээ тэвэрсэн ээж, унагандаа үнэрлүүлж буй хүүгийн баримал нь илүү гоё болж” гэж ирээд л өөр өөрсдийн шалгаруулалтаа явуулж сэтгэлийн гэгээн шагналаа өгч эхэлсэн байна. Энэ олон шагналын эзэн хэн болохыг энэ баасан гарагт тодорно. Ирж үзээд иргэн та ч саналаа нэмэрлээрэй.
.jpg)


















