Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдэг жүжиг энэ сарын 16-нд тодорно

Наадамд Монгол, Тува, Якут, Халимаг, Хакат, Буриад, ОХУ зэрэг олон орны уран бүтээлч оролцож байна. Шилдэг жүжгийг энэ сарын 16-нд тодруулж шагнал гардуулна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг жүжиг энэ сарын 16-нд тодорно
Шилдэг жүжиг энэ сарын 16-нд тодорно. Зураг: МҮОНРТ

“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам энэ сарын 11-16-нд Буриадын Улаан-Үд хотноо болж байна. Тус наадамд УДЭТ-ын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгээр оролцож байгаа юм.

Энэ наадмын үеэр шилдэг найруулагч, зураач, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, эрэгтэй, эмэгтэй туслах дүрийг тодруулах аж.

Наадамд Монгол, Тува, Якут, Халимаг, Хакат, Буриад, ОХУ зэрэг олон орны уран бүтээлч оролцож байна. Шилдэг жүжгийг энэ сарын 16-нд тодруулж шагнал гардуулна.

Манай улсын уран бүтээлчид өмнө нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгээр оролцож байсан билээ.

Хуваалцах