Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

Нэг. Уралдааны зорилго: УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжууд бодит амьдралын шаардлагад нийцэж буй эсэх, МАН-ын бүлгийн улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар илэрхийлж байгаа байр суурь, гүйцэтгэж байгаа үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ
ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ. Зураг: МҮОНРТ

Нэг. Уралдааны зорилго: УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжууд бодит амьдралын шаардлагад нийцэж буй эсэх, МАН-ын бүлгийн улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар илэрхийлж байгаа байр суурь, гүйцэтгэж байгаа үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх

Хоёр. Хамрах хүрээ: Дээрх чиглэлээр нийтлэл бичих, нэвтрүүлэг хийх хэвлэл мэдээллийн бүхий л салбарын сэтгүүлч, уран бүтээлчид

Гурав. Хамрах хугацаа: 2013 оны арванхоёрдугаар сарын 5-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд нийтэлж, нэвтрүүлсэн сэтгүүлчийн бүтээл

Дөрөв. Шалгуур: Асуудал дэвшүүлсэн, баримтад тулгуурласан, тооцоо судалгаанд үндэслэсэн, бодитой, хэл найруулгын хувьд сэтгүүл зүйн шаардлага хангасан, дүрс, графикийг үр бүтээлтэй ашигласан бүтээл байх

Тав. Уралдаанд оролцох бүтээл сонин, сайтад нийтлэгдэж, телевиз, радиогоор цацагдсан байна.

Зургаа. Хэмжээ/хугацаа:

  • Телевиз, радиогийн бүтээлийн хувьд үргэлжлэх хугацаа 5-10 минут байх

  • Сонин, сайтын бүтээл А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан байх

  • Нэг сэтгүүлчээс гурав хүртэл материал хүлээн авах боломжтой

Долоо. Шагналын хэмжээ /нийт 1.0 сая төгрөг/

Сонин, сайт ТВ, радио

I байр 1 нэг 500,0 төг I байр нэг 500,0 төг

Найм. Бусад

  • Сонирхсон сэтгүүлчид дээрх шалгуурыг хангасан бүтээлээ 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны 116 тоот өрөөнд ирүүлнэ.

  • Телевизийн бүтээлийг DVD, VCD эсвэл бусад зөөврийн хэрэгслээр бэлтгэсэн байна.

  • Сонин, сайтын бүтээлийг хэвлэлд гарсан эх хувиар авчирна.

  • Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байна.

Жич: Уралдааныг тусгай комисс дүгнэж шилдгүүдийг шалгаруулна.

УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны Хэвлэл мэдээллийн хэсэг

Түлхүүр үг:Уралдаан
Хуваалцах