Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг ногоон байгууламжтай сургуулийг шалгаруулна

Байгаль хамгаалах сан”, Нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газартай хамтран нийслэлийн тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй сургууль, цэцэрлэгийг шалгаруулахаар “Шилдэг ногоон байгууламж” сэдэвт уралдаан зарлалаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг ногоон байгууламжтай сургуулийг шалгаруулна
Шилдэг ногоон байгууламжтай сургуулийг шалгаруулна. Зураг: МҮОНРТ

“Байгаль хамгаалах сан”, Нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газартай хамтран нийслэлийн тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй сургууль, цэцэрлэгийг шалгаруулахаар “Шилдэг ногоон байгууламж” сэдэвт уралдаан зарлалаа. Уралдаанд эзэмшлийн талбайдаа ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн сургуулиуд оролцох бөгөөд ажлын танилцуулга, гэрэл зургийн материалыг Дүүргийн ЗДТГ-т энэ сарын 23 хүртэл хүлээн авах юм. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг дүүргийн ЗДТГ-аас хийж шалгарсан материалыг нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газарт өгнө. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг уралдааныг санаачлан зохион байгуулагчид хийж ирэх сарын 12-нд шилдэг сургуулийг зарлана. Уг ажлыг экологийн боловсролыг дэмжих жилийн хүрээнд санаачлан хийж байна.

Хуваалцах