Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг сумын мялаалга наадам болов

Улсын тэргүүний Эрдэнэмандал сум энэ сарын 4, 5-нд сумынхаа мялаалга наадмыг хийлээ. Наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, аймгийн Иргэдийн хурлын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн дарга П.Мөнхжаргал тэргүүтэ

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг сумын мялаалга наадам болов
Шилдэг сумын мялаалга наадам болов. Зураг: МҮОНРТ

Улсын тэргүүний Эрдэнэмандал сум энэ сарын 4, 5-нд сумынхаа мялаалга наадмыг хийлээ. Наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, аймгийн Иргэдийн хурлын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн дарга П.Мөнхжаргал тэргүүтэй төрийн төлөөллүүд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот дахь нутгийн зөвлөлийн төлөөлөл, газар газарт амьдарч буй Эрдэнэмандал сумын уугуул иргэд оролцсон байна.
Наадамд аймаг, сумын цолтой 64 бөх барилдаж, бүх насны морьд уралдан, сурын харваа, гар шагайн тэмцээнүүд болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан хүмүүст шагнал гардуулах ажиллагаатай зэрэгцэн аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тус сумын багийн эмч нарт мотоцикль бэлэглэлээ.
Энэ суманд хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газрын барилга, сүм хийд гээд бүгд шинээр баригдсан бөгөөд 2014 оноос Үйлдвэр технологийн паркийг улсын төсвөөр барих юм байна. Мөн аймгийн удирдлагууд “Идэр-Улаан” багийн төвийг шинээр байгуулах аж.

Хуваалцах