Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг сурагчдыг шагналаа

2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн төрөлжсөн олимпиадад дүүргийн төрөлжсөн олимпиадаас шалгарсан нийт 68 сургуулийн 2800 гаруй сурагч 11 төрөлд оролцож, 372 сурагч улсын олимпиадад оролцох эрх авч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг сурагчдыг шагналаа
Шилдэг сурагчдыг шагналаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 24 сурагчийг өнөөдөр шагнаж урамшууллаа. Нийслэлийн төрөлжсөн олимпиадыг жил бүр гурван үе шаттай зохион байгуулдаг. Сургууль, дүүргээсээ шалгарсан шилдэг сурагчид Улаанбаатар хотын төрөлжсөн олимпиадад оролцох эрхээ авдаг юм. 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн төрөлжсөн олимпиадад дүүргийн төрөлжсөн олимпиадаас шалгарсан нийт 68 сургуулийн 2800 гаруй сурагч 11 төрөлд оролцож, 372 сурагч улсын олимпиадад оролцох эрх авч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл ярилаа.

Хуваалцах