Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжийг шалгаруулна

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд 30.1 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжийг шалгаруулна
Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжийг шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд 30.1 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлээ. Мөн 204.8 га талбайд цэвэрлэгээ, угаалга хийж, 33.4 га талбайд ногоон байгууламж байгуулсан. Нийт 5408 байгууллагын тохижилтыг үнэлэн “смайл” нааж урамшуулан, 2568 аж ахуйн нэгжид “гахай” наалт нааж орчны 50 м газраа тохижуулж, цэвэрлэх хэрэгтэйг анхааруулсан байна.

Эхний шатанд шалгарсан аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг ажлын хэсгүүдээс авч иргэдээс санал асуулга авахаар http://ubservice.mn цахим хаягт байршуулсан. Уралдаанд оролцсон аж ахуйн нэгжийн тохижилтонд иргэд та бүхнийг саналаа өгөхийг уриалж байна. Таны санал нийслэлийн өнгө төрх, тохижилтонд чухал хувь нэмэр оруулахаас гадна шилдэг аж ахуйн нэгжийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Хуваалцах