Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Шилдэг цагдаа нарыг шагналаа

Монголын цагдаагийн байгууллагын 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил үүрэгтээ амжилт гаргаж, нэр төртэйгөөр зүтгэж яваа цагдаа нарыг шагнасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг цагдаа нарыг шагналаа
Шилдэг цагдаа нарыг шагналаа. Зураг: МҮОНРТ

Монголын цагдаагийн байгууллагын 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил үүрэгтээ амжилт гаргаж, нэр төртэйгөөр зүтгэж яваа цагдаа нарыг шагнасан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Цэрэнбат, Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Оюунбаатар нарыг Хууль зүйн сайдын тушаалаар "Цагдаагийн алдар" тэмдгээр шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

Түлхүүр үг:Шилдэг цагдаа нарыг шагналаа
Хуваалцах