Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Шилдэг цэвэр ялалт”-ын эздийг тодрууллаа

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Ховд-2014” бага олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн 08 сарын 07-ны өдөр Жаргалант сумын “Прогресс” сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шилдэг цэвэр ялалт”-ын эздийг тодрууллаа
“Шилдэг цэвэр ялалт”-ын эздийг тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Ховд-2014” бага олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 07-ны өдөр Жаргалант сумын “Прогресс” сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.

Тус тэмцээний “Дайчин барилдаантай бөх”-ийн шагналыг эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд барилдсан Алтай сумаас оролцогч Т.Энэболд хүртсэн бол эмэгтэйчүүдийн +63 кг-ийн жинд Мөнххайрхан сумаа төлөөлөн барилдсан А.Алтансувд авлаа.
Шилдэг цэвэр ялалтын шагналыг эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Жаргалант сумын Цамбагарав багийн тамирчин Г.Анужин хүртсэн бол эрэгтэйчүүдээс +90 кг-ийн жинд хүч үзэж алтан медалийн эзэн болсон Булган сумын тамирчин Б.Анхжаргал гардан авлаа.

Хуваалцах