Шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод” наадмын бүртгэл эхэлжээ
Энэ жилийн хувьд дуу хөгжим, тайзны урлаг, кино урлаг, ном хэвлэл, дүрслэх урлаг, уран сайхны нийтлэл нэвтрүүлэг, соёлын өвийн виртуаль үзвэр, цахим контент, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгаа төрөлд өрсөлдүүлэх юм байна.
Мэдээллийн алба

Уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж, Засгийн газрын 195 дугаар тогтоолын дагуу олгодог “Мөнгөн мод” наадмын бүртгэл эхэлжээ.
Тус арга хэмжээг 2008 оноос жил бүр зохион байгуулж буй бөгөөд оны шилдэг уран бүтээлчид олгодог билээ.
Энэ жилийн хувьд дуу хөгжим, тайзны урлаг, кино урлаг, ном хэвлэл, дүрслэх урлаг, уран сайхны нийтлэл нэвтрүүлэг, соёлын өвийн виртуаль үзвэр, цахим контент, архитектур, дизайн, хувцас загвар, зар сурталчилгаа төрөлд өрсөлдүүлэх юм байна.
Мөн тайз дэлгэцийн найруулагч, жүжигчин, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, шилдэг судлаачийг тус бүр тодруулах нь ээ.
Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 14 хүртэл Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл инновацийн хэлтэст цахим хэлбэрээр хүлээн авч байгаа бол шагнал гардуулах өдөр нь энэ сарын 22-нд товлогджээ.


















