Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдэг залуусаа шагнаж урамшуулав

Монголын залуучуудыг өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын холбооноос салбартаа амжилт гарган хамт олныхоо дунд манлайлагч, амжилттай ажиллаж байгаа, шинийг санаачлагч бүтээгч залуусаа шагнаж урамшууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдэг залуусаа шагнаж урамшуулав
Шилдэг залуусаа шагнаж урамшуулав. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудыг өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын холбооноос салбартаа амжилт гарган хамт олныхоо дунд манлайлагч, амжилттай ажиллаж байгаа, шинийг санаачлагч бүтээгч залуусаа шагнаж урамшууллаа. Олон нийтэд үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй түгээж, сэтгүүлзүйн салбарт амжилттай яваа ikon.mn сайтын ахлах редактор Ч.Болортуяа, gogo.mn сайтын ахлах редактор Б.Эрдэнэчимэг, “Монголын үнэн” сонины нийгэм соёл спорт гадаад мэдээний албаны дарга Б.Сэлэнгэ, Айст телевизийн сэтгүүлч Д. Энхтүвшин, нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгээр, мөн Бээжин хотод зохиогдсон "2014 ARC Cup" Олон улсын гагнуурчдын ур чадварын III дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон аргон гагнуурын төрөлд 2-р байр эзэлсэн ДЦС-4 ТӨХК-ийн гагнуурчин Ч.Авгаандэмбэрэлийг “Залуу зохион бүтээгч” шагналаар тус тус шагналаа. Ийнхүү Монголын залуучуудын өдрөөр тэргүүний залуус маань өөрсдийн хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

Хуваалцах