Шилдэг зохион бүтээгчид тодорлоо
МҮОНТ-ээс санаачлан Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Залуу зохион бүтээгч-2013” олон улсын уралдааны шилдэг оролцогчид тодорлоо. Сүүлийн шатанд 18 оролцогч үлдсэнээс эхний таван байрны эздийг шалгаруулав.
Мэдээллийн алба

“Хог ачих автомашины тоноглол” бүтээлээрээ залуу зохион бүтээгч Б.Батзаяа тэргүүн байр, “Тосон нам даралтын зуух” бүтээлээрээ Н.Шинэтөр дэд байр эзэллээ. Гуравдугаар байрт шүүгчид гурван оролцогчийг шалгаруулсан байна. “Монгол гэрийн нэмэлт цамхраа” бүтээлээр “Анима” дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Б.Далай-Эрдэнэ, “Дугуй засварын механик төхөөрөмж” бүтээлээр ОХУ-ын Буриад улсын Дорнод Сибирийн Технологийн их сургуулийн оюутан Б.Мөнхбаяр, “Монгол мото хадуур” бүтээлээр Хөвсгөл аймгийн 11-р ангийн сурагч Т.Мягмардорж нар тус тус шалгарчээ. Шилдэг оролцогчдод өргөмжлөл, медаль, ивээн тэтгэгч байгууллагуудын мөнгөн шагнал гардуулсны зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гарын бэлгээрээ урамшуулсан юм.
Олон нийтийн мэдээлэл судалгааны төв