"Шилдгийн шилдэг дасгалжуулагч"-аар Ц.Хосбаярыг нэрлэв
"Бөртэ чоно"-ын шилдэг дасгалжуулагч номинацид энэ жил долоон дасгалжуулагч нэр дэвшсэнээс Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар гурван дасгалжуулагчийг шалгарууллаа.
Мэдээллийн алба

"Бөртэ чоно"-ын шилдэг дасгалжуулагч номинацид энэ жил долоон дасгалжуулагч нэр дэвшсэнээс Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар гурван дасгалжуулагчийг шалгарууллаа.
"Бөртэ чоно"-ын эзэн "Шилдгийн шилдэг дасгалжуулагч"-аар өчигдөрхөн Монгол Улсын ерөнхийлөгчөөс гавьяат дасгалжуулагч цол тэмдгээ гардсан "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр нэрлэгдсэн юм.
Харин шилдэг дасгалжуулагчдын удаах байрт мөн "Алдар" спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга нар "Бөртэ чоно"-ын эздээр тодорлоо.
"Шилдгийн шилдэг дасгалжуулагч" Ц.Хосбаяр: "Алдар спорт хороо Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж, миний шавь нараас Г.Мандахнаран дэлхийгээс хошой медаль хүртэж, С.Цэрэнчимэд маань тив дэлхийд аваргаллаа. Энэ бүхэн 1998 оноос хойш дасгалжуулсан тамирчид, шавь нарын минь шагнал юм шүү" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


















