Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шилдгүүдэд тус бүр 3000 ам.доллар гардууллаа

Тэдгээр шилдэг эрэгтэй бөхөөр Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны тамирчин Нуркожа Кайпанов (70 кг), Ираны Алиреза Карими (92 кг) хоёр ижилхэн 90 оноо авсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдгүүдэд тус бүр 3000 ам.доллар гардууллаа
Шилдгүүдэд тус бүр 3000 ам.доллар гардууллаа. Зураг: МҮОНРТ

Азийн чөлөөт бөхийн 2019 оны шилдэг тамирчин, дасгалжуулагч нарыг шагнах ёслолын ажиллагаа энэ сарын 12-нд онлайн хэлбэрээр явагдаж, шилдгүүдэд тус бүр 3000 ам.доллар гардууллаа.

Энэ ёслол өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д болсон тивийн аваргын тэмцээний үеэр болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдож, саяхан болж өнгөрлөө.

Тэдгээр шилдэг эрэгтэй бөхөөр Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны тамирчин Нуркожа Кайпанов (70 кг), Ираны Алиреза Карими (92 кг) хоёр ижилхэн 90 оноо авсан байна.

Сонгомол барилдааны шилдэг бөхөөр Японы Шинобү Ота 90 оноогоор тасархай тодорчээ.

Чөлөөт бөхийн шилдэг эмэгтэй тамирчнаар БНХАУ-ын бөх Нингнинг Ронг шалгарсан байна. Тэр мөн 90 оноо авчээ.

Чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагчаар Ираны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гхоламреза Мохаммади Азийн АШТ-д долоон алт, гурван хүрэл медаль авсан, ДАШТ-д багийн дүнгээр 3-т орсон амжилтаар тодорлоо.

Сонгомол барилдааны шилдэг дасгалжуулагчаар Ираны шигшээ багийн Мохаммед Бана, эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагчаар Японы багийн дасгалжуулагч Хидео Сасаяма шалгарсан байна.

Шилдэг чөлөөт бөхийн холбоогоор ДАШТ-ийг үлгэр жишээ зохион байгуулсан Казахстаны бөхийн холбоо шалгарчээ.

Хуваалцах