Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх журмыг баталлаа
Санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох Шилэн дансны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ.
Мэдээллийн алба

Санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгох Шилэн дансны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Хууль хэрэгжиж эхлэхэд 14 хоног үлдсэн ба хэрэгжүүлэх бэлтгэл ажил дууссаныг өнөөдөр албаны хүмүүс танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг өнөөдөр баталсан юм. Журмаар улс орны бүхий л салбарыг хамарсан нийт 5000 төсөвт байгууллагын төсвийн ил тод байдал, хариуцлагыг тусгаж өгсөн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт дэлгэрэнгүй танилцууллаа.


















