Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж буй нийслэлийн байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хариуцлага тооцох тухай” А/730 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж буй нийслэлийн байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцно
Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж буй нийслэлийн байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Хариуцлага тооцох тухайА/730 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлийг мэдээлээгүй төсвийн шууд захирагч нарт, 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI-г байршуулаагүй байгууллагын дарга нарт тус тус сануулах сахилгын шийтгэлийг ногдууллаа.

Холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй байгууллагын дарга нарт хуульд нийцүүлэн сахилгын арга хэмжээ ногдуулахыг Сонгинохайрхан, Багануур, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Дотоод аудитын алба, энэхүү захирамжийн биелэлтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 1.1.2 ДАХЬ ЗААЛТАД ЗААСАН
САР, УЛИРЛЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭ БАЙРШУУЛААГҮЙ БАЙГУУЛЛАГЫН
ЖАГСААЛТ
ХарьяалалБайгууллагын нэр1Сүхбаатар35 дугаар сургууль2171 дүгээр цэцэрлэг3Сонгинохайрхан158 дугаар цэцэрлэг4Чингэлтэй61 дүгээр сургууль

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 6.3.1-6.3.3 ДАХЬ
ЗААЛТЫН ДАГУУ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГААС БАТАЛСАН
ТӨСӨВ, ГҮЙЦЭТГЭЛИЙН KPI МЭДЭЭЛЭЭГҮЙ БАЙГУУЛЛАГЫН
ЖАГСААЛТ

ХарьяалалБайгууллагын нэр1НийслэлНалайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк2Ус сувгийн удирдах газар3Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХОЛБОГДОХ
МЭДЭЭЛЛЭЭ ХУГАЦААНД НЬ МЭДЭЭЛЭЭГҮЙ
БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

ХарьяалалБайгууллагын нэрХуулийн заалт1БагануурАхмадын хорооШилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан сар, улирлын төсвийн гүйцэтгэлээ байршуулаагүй2СонгинохайрханӨнө-Ачит өрхийн эмнэлэг3Жаргалант Захирагчийн ажлын алба4Ахмадын хороо5Сонгинохайрхан амралт цогцолбор6БагануурАвто жимШилэн дансны тухай хуулийн 6.3.1-6.3.3 дахь заалтын дагуу эрх бүхий байгууллагаас баталсан төсөв, гүйцэтгэлийн KPI мэдээлээгүй7Хот тохижилт8СүхбаатарСүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ9БаянзүрхНийтлэг үйлчилгээний газар 110Нийтлэг үйлчилгээний газар 311БагануурУсан спорт, боулингийн төвШилэн дансны тухай хуулийн 6.4.3 дахь заалтын дагуу тендертэй холбогдох мэдээллээ хуулийн хугацаанд мэдээлээгүй

Хуваалцах