Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулснаа өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа
Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулснаа өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзэж буйгаа дуулгалаа.

Хуваалцах