Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шилэн дансны тухай хуулийн төслийг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилэн дансны тухай хуулийн төслийг хүргүүллээ
Шилэн дансны тухай хуулийн төслийг хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Энэ хуулийн төслөөр төрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулах ажээ.

Хуваалцах