Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилэн хорго бүхий бурханы хөшөө бүтээв

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл дүүргийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж байгуулсан дурсгалын хөшөө, самбар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилэн хорго бүхий бурханы хөшөө бүтээв
Шилэн хорго бүхий бурханы хөшөө бүтээв. Зураг: МҮОНРТ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл дүүргийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж байгуулсан дурсгалын хөшөө, самбар, багана, суварга, нэрэмжит болгосон гудамж, талбай зэрэгт шаардлагатай засвар үйлчилгээ хийх, шинэчлэх, сэлбэх, сэргээн засварлах, тохижуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Тухайлбал, Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос санаачлан хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 4м өндөр, бурхан байрлах шилэн хорго бүхий бурхны хөшөө бүтээжээ. Уг ажлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын болон нийслэлийн салбар комисс, Багануур дүүргийн салбар комисс хамтран бүтээж, энэ сарын 9-ний өдөр нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.

Эх сурвалж: НИТХ

Хуваалцах