Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон хучилтын талбайд туршилт явууллаа

Улаанбаатар- Мандалговь чиглэлийн авто замын Өндөрдов жуулчны баазаас Дундговийн замын эхлэл 6 км хатуу хучилттай авто замын хэсэгт Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон 100 м туршилтын замын ажлыг өнгөрөгч амралтын өдөр хийж гүйцэтгэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон хучилтын талбайд туршилт явууллаа
Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон хучилтын талбайд туршилт явууллаа. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн төв нь БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн KICT, “ЭСТО”ХХК, “ЭМ АЙ ЭЛ” ХХК, “ЯЛГУУСАН” ХХК, “ЭРДЭНЭ ЗАМ” ХХК-тай хамтран Улаанбаатар- Мандалговь чиглэлийн авто замын Өндөрдов жуулчны баазаас Дундговийн замын эхлэл 6 км хатуу хучилттай авто замын хэсэгт Шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетон 100 м туршилтын замын ажлыг өнгөрөгч амралтын өдөр хийж гүйцэтгэсэн байна.

Талбайн туршилтын ажилтай танилцаж, туршлага судлахаар Зам, тээврийн яамны холбогдох мэргэжилтнүүд, Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа болон авто замын салбарын инженер техникийн ажилтнууд оролцож, санал бодлоо солилцсон байна.

Хуваалцах