“Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөг болно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор
Мэдээллийн алба

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор “Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөгийг маргааш буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Засгийн газраас төрийн худалдан авалтын хүрээнд явуулж буй бодлого шийдвэрийг сурталчлах, худалдан авах ажиллагааг олон нийтэд мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагын төлөөлөлд цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг танилцуулга, сургалтыг хийх аж. Өдөрлөгийн талаар мэдээллийг 70111090, 70009990 тоот утсаар авах боломжтой юм.


















