“Шилмэл мал” үзэсгэлэн руу автобус үйлчилнэ
“Шилмэл мал 2013” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт есдүгээр сарын 18-22 өдрүүдэд болно.
Мэдээллийн алба

“Шилмэл мал 2013” үзэсгэлэн худалдаа Хүй долоон худагт есдүгээр сарын 18-22 өдрүүдэд болно. Нийгэм, эдийн засгийн эрэлт, хэрэгцээгээр гадаадаас импортлон цэврээр болон эрлийзжүүлэн үржүүлдэг 20 гаруй үүлдрийн гойд ашиг шимт үржлийн малаас гадна бусад 40 үүлдвэрийн мал, гахай, шувуу, нохой гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэнг эндээс үзэж болох юм. Үзэсгэлэнгийн үеэр дуудлага худалдаа, мал аж ахуйн тоног хэрэгсэл, ном, товхимол, малын тэжээл, эм үйлдвэрлэлийг сонирхуулж худалдаална. Мөн худалдаа эрхлэгчдийн өдөрлөг, жороо морины үзүүлбэр, тойргийн уралдаан, Монголын нохой судлалын холбооны улсын хэмжээний “Dog show-IV” ч энэ үеэр болох юм. Тус өдрүүдэд Нийтийн тээврийн газар тусгай маршрутаар буюу “Дүнжингарав” худалдааны төвөөс Хүй долоон худгийн чиглэлд 09.00-18.00 цаг хүртэл нэг цагийн зайтай нийтийн тээврийн автобусаар үйлчлэх аж.


















