Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шимэгчтэх өвчний өвчлөл 2,6 хувиар буурсан байна

Өнгөрсөн онд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 89,6 сая мал, амьтан хамрагдахаас 79,8 сая мал хамрагдаж, шимэгчтэх өвчнөөс э

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шимэгчтэх өвчний өвчлөл 2,6 хувиар буурсан байна
Шимэгчтэх өвчний өвчлөл 2,6 хувиар буурсан байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 89,6 сая мал, амьтан хамрагдахаас 79,8 сая мал хамрагдаж, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө 89%-ийн гүйцэтгэлтэйгээр биелж, өвчлөл 2,6%-иар буурсан үзүүлэлттэй байна.Улсын хэмжээнд 51,1 сая малыг угаалганд хамруулж, гүйцэтгэл 79%-тай, туулгалтад 15,8 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 117%, боловсруултад 8,4 сая мал хамрагдаж, гүйцэтгэл 127%-тай, үхрийн арьсны гуурын боловсруултад 4,5 сая үхэр хамрагдаж, гүйцэтгэл 96%-тай биелсэн байна.Улсын хэмжээнд бог мал угаалгын 836 суурин ванн ашиглаж байна. Орон нутагт мал угаалгын суурин болон зөөврийн ванн хэрэгцээг хангаснаар мал шимэгчтэх өвчнөөс эрүүлжиж малын тарга хүч нэмэгдэж, малын гаралтай түүхийн эдийн чанар, гарц нэмэгдэх юм.Мал сүрэгт шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр малын арьс, ширний амьд үеийн гэмтэл 2019 оноос 5 хувиар буурсан мэдээ байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах