Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шимтгэлээ нуун дарагдуулдаг газруудыг шалгаж эхэлжээ

Дархан-Уул аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байгууллагуудын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шимтгэлээ нуун дарагдуулдаг газруудыг шалгаж эхэлжээ
Шимтгэлээ нуун дарагдуулдаг газруудыг шалгаж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй байгууллагуудын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болжээ.

Тус аймагт энэ оны эхний 10 сард төвлөрөх ёстой төрийн өмчит 47, хувийн хэвшлийн 137 байгууллагын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өрийн хэмжээ 1 тэрбум 459 сая төгрөгт хүрчээ. Тэдгээр байгууллагуудад аймгийн НДХ-ээс шимтгэлээ төлж барагдуулах тухай албан бичиг хүргүүлсэн ч шимтгэлээ төлөөгүй учир ийн хуулийн дагуу шүүхэд хандахаар болжээ.

Нийгмийн даатгалын шинэ хуулиар нийгмийн даатгал төлсөн баримт нь иргэдийг зээл авах, орон сууцны зээлд хамрагдах, гадаад паспортын матерал бүрдүүлэлтэд хүртэл нөлөөлөхөөр заасан байдаг. Тухайн ажилтан цалингаасаа сар бүр нийгмийн даатгалаа төлдөг байтал байгууллага нь төлбөрөө шилжүүлээгүйгээс иргэд хохирч байна. Хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдын тоогоо дутуу мэдүүлж түр, гэрээт нэрийн дор тухайн хүний нийгмийн даатгалыг төлөхгүйгээр нуун дарагдуулдаг зөрчил гардаг байна. Энэ нь ажил олгогч нь ажилчныхаа цалингийн 10 хувиас гадна байгууллагаасаа 11-20 хувь хүртэлх шимтгэлийг төлөхгүйн тулд гаргадаг заль мэх гэнэ. Иймээс тус хэлтсээс аж ахуйн нэгжүүдэд ажлын байрны тооллого явуулж байгаа ажээ.

Нийгмийн даатгалын хэлтэс нь эхний хяналт шалгалтыг хувийн хэвшлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд, боловсролын болон СӨХ-ноос эхэлжээ.

Түлхүүр үг:Нийгмийн даатгал
Хуваалцах