Шинэ байцаагч нар сургалтад сууж байна
Өнөөдөр МХЕГ-ын хурлын танхимд "Шинэ байцаагч" сургалт зохион байгуулахаар боллоо. Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдсон улсын байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны онцлогыг таниулах, ёс зүйн хэм хэмжээ, баримт бичгийн боловсруулалт, төрийн албаны болон м
Мэдээллийн алба

Өнөөдөр МХЕГ-ын хурлын танхимд "Шинэ байцаагч" сургалт зохион байгуулна. Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдсон улсын байцаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны онцлогийг таниулах, ёс зүйн хэм хэмжээ, баримт бичгийн боловсруулалт, төрийн албаны болон мэргэжлийн хяналт шалгалтын эрх зүйн талаарх ойлголтыг цэгцтэй өгөх нь сургалтын гол зорилго юм. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.


















