"Шинэ бүтээл-Хүмүүс 5" баримтат гэрэл зургийн үзэсгэлэн зарлалаа
Жил бүр зохион байгуулагддаг баримтат гэрэл зургийн "Шинэ бүтээл - Хүмүүс 5" үзэсгэлэн 2015-2016 онд авсан ахуй амьдрал, хүмүүс, хөрөг, байгаль, үйл явдал, нийгмийн тулгамдаж буй асуудлууд гэх мэт сэдвийн хүрээнд бүтээл хүлээн авч эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Тус гэрэл зургийн үзэсгэлэнд оролцох хүсэлтэй иргэд өөрийн шилдэг бүтээлээ, товч тайлбартай нь shinebuteelhumuus@gmail.com хаягаар ирүүлэх буюу Ц.Батзориг сангийн байранд авчирч өгч болох юм. Бүтээлийг энэ сарын 15-ныг хүртэл хүлээх авах бөгөөд шалгарсан бүтээлүүд энэ сарын 26-нд “Гамма” галерейд дэлгэгдэх ажээ.