Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ дайчид тусгай бэлтгэл, тактикийн хээрийн нэгдсэн сургалтад хамрагдлаа

2021 оны II ээлжээр хилийн 0164 дүгээр ангид татагдан ирсэн шинэ дайчдад тусгай бэлтгэл, тактикийн хээрийн нэгдсэн сургалтыг Баянчандмань дахь сургалт бэлтгэлийн цогцолборт зохион явууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ дайчид тусгай бэлтгэл, тактикийн хээрийн нэгдсэн сургалтад хамрагдлаа
Шинэ дайчид тусгай бэлтгэл, тактикийн хээрийн нэгдсэн сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

2021 оны II ээлжээр хилийн 0164 дүгээр ангид татагдан ирсэн шинэ дайчдад тусгай бэлтгэл, тактикийн хээрийн нэгдсэн сургалтыг Баянчандмань дахь сургалт бэлтгэлийн цогцолборт зохион явууллаа.

Хугацаат цэргийн алба хаагчид тус хичээлээр гранатыг хэрхэн зөв шидэх, явган цэргийн БТР-60 машинд суух, буух, галын бэлтгэлийн анхны дасгалыг боловсруулах, байр зүйн баримжаалал, тактик болон химийн бэлтгэл зэрэг сургалтад хамрагдаж, тодорхой цэгүүдэд хийж гүйцэтгэлээ гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хуваалцах