Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Дели хотод агаар шүүгч цамхгуудыг барих төсөл санал болгожээ

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болох Шинэ Дели хотын хорт утааг бууруулах зорилго бүхий “Утаа” гэх энэ төслийг Дубай хотод төвтэй Znera Space гэх фирм санаачилсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Дели хотод агаар шүүгч цамхгуудыг барих төсөл санал болгожээ
Шинэ Дели хотод агаар шүүгч цамхгуудыг барих төсөл санал болгожээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болох Шинэ Дели хотын хорт утааг бууруулах зорилго бүхий “Утаа” гэх энэ төслийг Дубай хотод төвтэй Znera Space гэх фирм санаачилсан байна. Тус төслийн дагуу Шинэ Дели хотод хоорондоо холбоос бүхий 99 метрийн өндөртэй агаар шүүгч мөн цэвэр агаар ялгаруулагч цамхгуудыг барих юм. Цамхаг тус бүр өдөрт 353 сая куб фет буюу 10 сая орчим куб метр цэвэр агаарыг ялгаруулна. Нэг цамхаг 100 га талбайн агаарыг цэвэршүүлэх чадавхтай гэж тооцоолжээ.

Мөн Эдгээр цамхаг болон хоолойнууд хорт утааг сорон авч, таван шатлалтай шүүлтүүрээр шүүн буцаан гаргах юм. Утаа төслийг санал болгоод байгаа багийнхан шүүн авсан нүүрстөрөгчийн бодисуудыг бордоо, цемент зэрэг зарим эд материалын үйлдвэрлэлд ашиглаж болно гэдгийг мөн хэлсэн байна.

Хуваалцах