Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Дели хотын зарим дүүргийг царцааны нүүдэл дайрчээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн захын хот болох Гуруграм анх удаагаа царцааны нүүдэлд өртөөд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Дели хотын зарим дүүргийг царцааны нүүдэл дайрчээ
Шинэ Дели хотын зарим дүүргийг царцааны нүүдэл дайрчээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн захын хот болох Гуруграм анх удаагаа царцааны нүүдэлд өртөөд байна. Хотын оршин суугчид төмөр сав, суулгаас гадна бөмбөр ашиглан дуу чимээ гаргаж, царцаануудыг үргээхийг хичээж байгаа талаар мэдээлэл гарчээ.

Гуруграм хотоос холгүй Шинэ Делийн олон улсын онгоцны буудал байрладаг байна. Олон мянган царцаа онгоцны нислэгүүдэд эрсдэл учруулж болзошгүйг албаныхан анхааруулж байгаа юм. Энэтхэг улсын зарим бүс нутагт олон мянгаараа үзэгдэх болсон царцаанууд Африк, тэр дундаа Сомалийн хойгоос үүсэлтэй гэж шинжээчид тайлбарлаж байна. Цөл газрын царцаанууд газар тариалангийн салбарт их хэмжээний хор хөнөөлийг учруулах аюултай юм.

Хуваалцах