Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ долоо хоногоос бороо орж, сэрүүснэ

Хадланчдын анхааралд: Шинэ долоо хоногоос бороо орж, сэрүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ долоо хоногоос бороо орж, сэрүүснэ
Шинэ долоо хоногоос бороо орж, сэрүүснэ. Зураг: МҮОНРТ

Хадланчдын анхааралд: Шинэ долоо хоногоос бороо орж, сэрүүснэ.

2016 оны наймдугаар сарын 21-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Үүлшинэ. Баруун болон Төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгийн хойд хэсгээр баруунхойноос бусад нутгаар их төлөв өмнөөс секундэд 6-11 метр. Зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа-Түргэний уулархаг нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газраар бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун аймгуудын зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 22-нд өдөртөө халуун байх боловч 23-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Хуваалцах