Шинэ дулааны цахилгаан станц ашиглалтанд орлоо
Уг дулааны станцыг барихдаа БНСУ-ын орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж ашигласан гэнэ.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод шинэ дулааны цахилгаан станц ашиглалтанд оржээ. 2010 онд БНСУ-ын буцалтгүй тусламж, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “Койка”-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр баригдаж эхэлсэн уг станц нийт 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтжээ. Уг дулааны станцыг барихдаа БНСУ-ын орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж ашигласан гэнэ.


















