Шинэ дүрэмт хувцсаа авахдаа эцэг эхчүүд юуг анхаарах вэ?
Улсын хэмжээнд ЕБС-ийн шинэ загварын дүрэмт хувцсыг өмсөхөөр 374 мянган сурагч захиалга өгсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-ийг дуустал ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчийн дүрэмт хувцсыг нийслэлийн 16 цэгт борлуулж эхлэх юм.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд ЕБС-ийн шинэ загварын дүрэмт хувцсыг өмсөхөөр 374 мянган сурагч захиалга өгсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-ийг дуустал ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчийн дүрэмт хувцсыг нийслэлийн 16 цэгт борлуулж эхлэх юм. Харин есдүгээр сарын 15-аас эхлэн 2-5 ангийн, 10 дугаар сард дунд анги, 11 дүгээр сарын эхний хагаст ахлах ангийн сурагчдын хувцсыг нийлүүлэх аж. Дүрэмт хувцас борлуулах цэгүүд өдөр бүр 8.00-21.00 цаг хүртэл ажиллах юм. Дүрэмт хувцас борлуулах цэгт сургуулийн багш ажилтнууд, банкны теллерүүд эцэг эхчүүдийг мэдээллээр шуурхай хангаж, хувцсаа сонгож авах, тааруулж авахад нь туслалцаа үзүүлж ажиллана. Төлбөр тооцоог бэлэн мөнгө болон Хаан банкны төлбөрийн картаар хийж болно. Дүрэмт хувцас борлуулж буй тодорхой цэгт, тогтоосон цагт эцэг эхчүүд хүүхдээ дагуулан очих хэрэгтэй. Дүрэмт хувцас борлуулж буй цэгүүдэд захиалгын болон төлбөрийн хуудас бэлдсэн байгаа ажээ. Эцэг эхчүүд хүснэгтээс сонгож буй хувцасны код хэсгийн үсгийг дугуйлна. Хүүхдийнхээ регистрийн дугаар, анги бүлгийг мэдэж ирэх хэрэгтэй. Дүрэмт хувцсаа авч амжилгүй хоцорсон тохиолдолд шууд үйлдвэрлэгчтэй харьцан худалдаж авах боломжтой бөгөөд холбогдох байгууллагаас дүрэмт хувцасгүй бол хичээлд оруулахгүй гэсэн шийдвэр одоогоор гараагүй байгаа юм байна.
Шинэ дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн үнийн харьцуулалт /НӨТ тооцсон/
Загварын төрөл Бага анги Дунд анги Ахлах анги эмэгтэй эрэгтэй эмэгтэй эрэгтэй эмэгтэй эрэгтэй Өнгөрсөн оны үнэ (дотоодын үйлдвэрийн) 31000 42000 65000 70000 80000 85000 Шинэ дүрэмт хувцасны ундсэн иж бүрдэл 41030 62856 76105 78991 98657 108905 Үнийн зөрүү төгрөгөөр 10030 20856 11105 8991 18657 23905 хувиар 32.3 49.6 17.0 12.8 23.3 28.1


















