Шинэ элеваторууд ашиглалтад орно
Манай улсын үр тариа хадгалах элеваторын хэмжээ жилийн жилд хүрэлцээ муутай байдаг. Тэгвэл энэ жилийн хувьд хэд хэдэн газар шинээр элеватор барих ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд нийт 36 мянган тоннын багтаамжтай элеваторыг хүлээн авч байгаа аж.
Мэдээллийн алба

Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорнодын Халхголд 20 мянга, Хэнтийн Хурх тосгонд 10 мянга, Сэлэнгийн Баянгол суманд 16 мянга, Дархан-Уул аймагт 25 мянга, Увсын Баруунтуруунд 20 мянган тонн үр тариа хадгалах элеватор барьж, 2015 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.