Шинэ Ерөнхий сайдын нэр дэвшүүлэх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ
АН-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх асуудлаар хуралдаж, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигчдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Мэдээллийн алба

АН-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх асуудлаар хуралдаж, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигчдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин бүлгийн гишүүд тэр бол АН-ын даргын байр суурь болохоос намын бүлгийн байр суурь биш гэдгийг тайлбарласан юм. Ямартай ч нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой хэмээн бүлгийн хуралдаан завсарласан. Харин өнөөдөр бүлгийн хуралдаан 10:00 цагаас үргэлжлэн хуралдана.


















