Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шинэ гишүүд тангараг өргөлөө

Долоо дахь удаагийн парламентийн анхдугаар хуралдаан өнөөдөр нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ гишүүд тангараг өргөлөө
Шинэ гишүүд тангараг өргөлөө. Зураг: МҮОНРТ

Долоо дахь удаагийн парламентийн анхдугаар хуралдаан өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг зохион байгуулж явуулсан юм. Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна” хэмээн онцолсон.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуульд ялалт байгуулсан 76 хүний нэрийг уншиж танилцуулсан. Мөн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн тавьсан илтгэлтэй холбогдуулж зарим гишүүд асуулт асуусан.

Үүний дараа гишүүд тангаргаа өргөж, тугандаа мөргөсөн юм.

Нэр дэвшигч Нам Г.Тэмүүлэн МАН Ё.Баатарбилэг МАН Ж.Мөнхбат МАН Г.Солтан МАН А.Баделхан МАН Д.Мурат АН Г.Занданшатар МАН М.Билэгт МАН Л.Элдэв-Очир МАН Ж.Бат-Эрдэнэ МАН Ш.Раднаасэд МАН Г.Мөнхцэцэг МАН Б.Дэлгэрсайхан МАН Х.Болорчулуун МАН Н.Номтойбаяр МАН Б.Наранхүү АН Я.Санжмятав АН З.Нарантуяа АН Я.Содбаатар МАН Д.Тогтохсүрэн МАН С.Чинзориг МАН Н.Амарзаяа МАН Л.Энхболд МАН Ч.Улаан МАН Н.Оюундарь МАН Ж.Эрдэнэбат МАН Д.Эрдэнэбат АН М.Энхболд МАН А.Сүхбат МАН Н.Энхболд МАН Д.Чойжилсүрэн МАН Н.Цэрэнбат МАН Ч.Хүрэлбаатар МАН Б.Пүрэвдорж АН С.Бямбацогт МАН О.Батнасан МАН Л.Мөнхбаатар МАН Ц.Даваасүрэн МАН Л.Энх-Амгалан МАН Б.Бат-Эрдэнэ МАН Л.Оюун-Эрдэнэ МАН Д.Гантулга МАН Б.Баттөмөр МАН Б.Жавхлан МАН Д.Хаянхярваа МАН О.Содбилэг МАН О.Баасанхүү МАХН Д.Дамба-Очир МАН Д.Оюунхорол МАН Ж.Энхбаяр МАН Б.Саранчимэг МАН Б.Батзориг МАН Ж.Батзандан АН С.Жавхлан /Бие даагч/ Д.Сарангэрэл МАН Ц.Нямдорж МАН Л.Болд МАН Б.Энх-Амгалан МАН Д.Цогтбаатар МАН Ц.Мөнх-Оргил МАН Сү.Батболд МАН Ц.Цогзолмаа МАН Т.Аюурсайхан МАН М.Оюунчимэг МАН Ө.Энхтүвшин МАН Д.Ганболд МАН А.Ундраа МАН Ж.Ганбаатар МАН С.Эрдэнэ АН Д.Лүндээжанцан МАН Ц.Гарамжав МАН Н.Учрал МАН Д.Сумъяабазар МАН Д.Тэрбишдагва МАН Б.Ундармаа МАН Х.Нямбаатар АН

Хуваалцах