Шинэ гүүрэн гарцыг байрлууллаа
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт гүүрэн гарцын дам нурууг байршуулсан байна. 120 мянгатын автобусны буудал дээр баригдах явган хүнд зориулсан энэхүү гүүрэн гарцын дам нурууг өнгөрсөн шөнө байрлуулжээ. Гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Мэдээллийн алба

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт гүүрэн гарцын дам нурууг байршуулсан байна.
120 мянгатын автобусны буудал дээр баригдах явган хүнд зориулсан энэхүү гүүрэн гарцын дам нурууг өнгөрсөн шөнө байрлуулжээ. Гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настан зорчих лифттэй бөгөөд суурийн ажил өнөөдөр эхлэх аж. 720 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 у/м гүүрэн гарцыг зургаадугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх юм.


















