Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд "Улаанбаатарын Мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд "Улаанбаатарын Мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно.

Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.

А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө.-МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”-МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”-МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”-МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”-МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.-МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”-МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”-МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”-МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”-МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”-МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”Урд чиглэлд:-МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”-МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”-МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.-МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”-МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”-МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”-МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

Хуваалцах