Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ жилийн баярыг төсвийн хөрөнгөөр тэмдэглэхгүй байхыг үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Төрийн болон төсвийн байгууллагуудад 2014-2015 оны шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ жилийн баярыг төсвийн хөрөнгөөр тэмдэглэхгүй байхыг үүрэг болголоо
Шинэ жилийн баярыг төсвийн хөрөнгөөр тэмдэглэхгүй байхыг үүрэг болголоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Төрийн болон төсвийн байгууллагуудад 2014-2015 оны шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгөөр архи, согтууруулах ундаа, бэлэг худалдан авах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, урлагийн тоглолт зохион байгуулахаас татгалзах, Төсвийн хөрөнгө болон байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж хамтран ажилладаг байгууллагуудад илгээх, бэлэг дурсгалын зүйл худалдан авч бэлэглэхээс татгалзаж, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

Хуваалцах