Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ

Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайг тойрон 3 зогсоолд түр зогсоохоор Нийслэлийн тээврийн газраас төлөвлөжээ. Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ
Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Он солигдох мөчид хотын төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн болно. Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайг тойрон гурван зогсоолд түр зогсоохоор Нийслэлийн тээврийн газраас төлөвлөжээ. Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00-00:00 цагаас болно. Төв талбайдаа цуглан шинэ оноо угтах иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас 20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах юм. Эдгээр автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисйн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолд тус тус зогсон иргэдэд үйлчлэх ажээ.

Хуваалцах