Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ Каледонид 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Номхон далайн өмнөд хэсэгт, Австрали улсын Брисбэйн хотоос 1500 км-ийн зайд орших орших Шинэ Каледонид орон нутгийн цагаар өнөө өглөөний 9 цаг 43 минутад рехтирийн шаталбараар 7 магнитудын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ Каледонид 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Шинэ Каледонид 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Зураг: МҮОНРТ

Номхон далайн өмнөд хэсэгт, Австрали улсын Брисбэйн хотоос 1500 км-ийн зайд орших орших Шинэ Каледонид орон нутгийн цагаар өнөө өглөөний 9 цаг 43 минутад рехтирийн шаталбараар 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь хүн амын нягтшил багатай, Литвийн арлуудын зүүн талд 82 км-ийн зайд, 10 км-ийн гүнд бүртгэгджээ.

Номхон далайн цунамигийн сэрэмжлүүлгийг төвөөс мэдээлж байгаагаар, газар хөдлөлт болсон бүс нутгийн орчимд 25 см-ийн өндөртэй, цунамигийн давлагаа үүссэнийг мэдээлсэн байна. Шинэ Каледонитой залгаа орших хөрш Ванавату аралд ч газар хөдлөлтийн чичиргээ хүчтэй мэдрэгдэж, 20 см-ийн өндөртэй давлагаа үүсчээ. Тиймээс тус төвөөс цунамигийн аюул үүсч болзошгүйг сэрэмжлүүлж байгаа аж.

АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс тооцоолж байгаагаар, сая болсон газар хөдлөлтийг тус бүс нутагт оршин суудаг 400 гаран мянган оршин суугч мэдэрсэн аж. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас учирсан хор хохирлын талаарх мэдээлэл ирээгүй байна. 278 мянга орчим оршин суугчтай Шинэ Каледони улс нь, номхон далайн тойргийг тойрсон хамгийн идэвхтэй галт уулс байрладаг бүс нутагт оршдог. Өнгөрсөн сард л гэхэд, тус бүс нутагт 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ.

Хуваалцах