Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ хичээлийн байртай боллоо

Хөдөлмөрийн яамны харъяа Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байр шинэ оны босгон дээр ашиглалтад орлоо. Уг барилгыг 2008 онд анх барьж эхэлсэн бөгөөд 5 жилийн турш баригдсан юм. Үүнээс шалтгаалан анх төсөвлөгдсөн 3 сая төгрөгийн өртөг нэмэгдсээр ашиглалтад орохдоо 4,2 тэрбум төгр

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ хичээлийн байртай боллоо
Шинэ хичээлийн байртай боллоо. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яамны харъяа Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байр шинэ оны босгон дээр ашиглалтад орлоо.

Уг барилгыг 2008 онд анх барьж эхэлсэн бөгөөд 5 жилийн турш баригдсан юм.

Үүнээс шалтгаалан анх төсөвлөгдсөн 3 сая төгрөгийн өртөг нэмэгдсээр ашиглалтад орохдоо 4,2 тэрбум төгрөгөөр шинэ байр боссон дүн гарчээ.

Хэнтий аймгийн МСҮТ байгуулагдсанаас хойш 44 дэх жилийнхээ өнгөн дээр хичээлийн шинэ байртай болж байгаа аж.

Хичээлийн шинэ байр нь 3 давхар, 4 том хэсгээс бүрдсэн 960 хүнийг сургах, хичээлийн дадлага хийх боломжоор бүрэн хангагдсан байна.

Барилга дуусахаас өмнө Хөдөлмөрийн яамнаас суралцагчид болон багш нарын ширээ сандал, дадлагын тоног төхөөрөмжүүдийг урьдчилан олгожээ.

Одоо тус төвд 700 гаруй хүүхэд залуус 10 гаруй мэргэжлээр суралцаж байна.

Цаашид зүүн бүсийн хэмжээнд мэргэжилтэй ажилчид бэлтгэх, сургах мэргэжлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх буюу өөрсдөөс шалтгаалах бүхэнд анхаарч ажиллах болно гэдгээ төвийн удирдлага, багш нар ярьж байна.

Хуваалцах