"Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий Үндэсний хороотой уулзалт хийв
Хөдөө аж ахуйн бирж нь “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал, Бодлого зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Х.Сүхбаатар нартай уулзаж хоршоодыг хөгжүүлэх, шинэ шатанд хүргэх
Мэдээллийн алба

Хөдөө аж ахуйн бирж нь “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал, Бодлого зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Х.Сүхбаатар нартай уулзаж хоршоодыг хөгжүүлэх, шинэ шатанд хүргэх ач холбогдолтой уулзалт зохион байгуулагдлаа.
Тус уулзалтаар
- Шинэ хоршоодыг сургах,чадавхижуулах;
- Шинэ хоршоог дундын хоршоо болгох, кластержуулахад талуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтмол нийлүүлэлт хийх чадавхи бүхий хоршоодыг төлөвшүүлэхэд талуудын ажлыг уялдуулах;
- Хамтарсан туршлага судлах, зах зээлийн холболтуудыг хийх боломжийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо.


















