Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинэ коронавирус ахуйн болон агаар дуслын замаар халдварладаг

БНХАУ-аас Уханьд дэгдэж, хэд хэдэн оронд бүртгэгдээд буй шинэ коронавирус нь ахуйн болон агаар дуслын замаар халдварладаг юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ коронавирус ахуйн болон агаар дуслын замаар халдварладаг
Шинэ коронавирус ахуйн болон агаар дуслын замаар халдварладаг. Зураг: МҮОНРТ

Хувийн ариун цэврийг сайтар сахиснаар коронавирусээс өөрийгөө хамгаалж чадна. БНХАУ-аас Уханьд дэгдэж, хэд хэдэн оронд бүртгэгдээд буй шинэ коронавирус нь ахуйн болон агаар дуслын замаар халдварладаг юм. Манай улсын хувьд шинэ коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд тооцогджээ. Тиймээс халдвар гарсан бүс нутгуудад зорчихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга н.Нарангэрэл ингэж ярилаа.

Сонсогч та гараа тогтмол угаах, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж, дархлаагаа сайтар дэмжсэнээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Хуваалцах