Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Шинэ коронавирус лабораториос алдагдсан гэх таамаглалыг Хятадын албаныхан дахин няцаалаа

АНУ тэргүүтэй барууны орнууд шинэ коронавирус Хятадын Ухань хотын лабораториос алдагдсан байх магадлалыг сайн судлахыг уриалж байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ коронавирус лабораториос алдагдсан гэх таамаглалыг Хятадын албаныхан дахин няцаалаа
Шинэ коронавирус лабораториос алдагдсан гэх таамаглалыг Хятадын албаныхан дахин няцаалаа. Зураг: МҮОНРТ

АНУ тэргүүтэй барууны орнууд шинэ коронавирус Хятадын Ухань хотын лабораториос алдагдсан байх магадлалыг сайн судлахыг уриалж байгаа. Харин Бээжингийн зүгээс дээрх магадлал ямар ч ор үндэсгүй, ташаа ойлголт гэсэн тайлбарыг өгсөөр байна.

Сонирхуулахад, ДЭМБ шинжээчдийн баг 1 дүгээр сарын 14-өөс 2 дугаар сарын 10-ны хооронд Ухань хотод ажиллаж, шинэ коронавирусний үүслийн талаар судалсан юм. Тус баг тайландаа вирус сарьсан багваахайгаас өөр амьтанд дамжсаны дараа хүнд халдварласан гэх магадлал хамгийн өндөр гэдгийг онцолсон юм.

Дашрамддуулгахад, Хятад улсад одоогоор коронавирусний эсрэг вакцины 20 клиникийн туршилт явагдаж байна.

Хуваалцах