Шинэ коронавирусийн асуудлаар ДЭМБ-ын Онцгой байдлын хороо дахин хуралдана
Хурлаар одоогийн нөхцөл байдал нь Олон улсын эрүүл мэндийн ноцтой байдал (PHEIC) мөн эсэхийг тодорхойлох, үүсээд буй нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээний зөвлөмжийг гаргахад ерөнхий захиралд зөвлөгөө өгөх юм байна.
Мэдээллийн алба

Шинэ коронавирусийн (2019-nCoV) халдварын асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Онцгой байдлын хороог 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дахин хуралдуулахаар боллоо.
Хурлаар одоогийн нөхцөл байдал нь Олон улсын эрүүл мэндийн ноцтой байдал (PHEIC) мөн эсэхийг тодорхойлох, үүсээд буй нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээний зөвлөмжийг гаргахад ерөнхий захиралд зөвлөгөө өгөх юм байна.
Түүнчлэн ДЭМБ-ын ерөнхий захирлын шийдвэр болон зөвлөмжийг ДЭМБ-ын цахим хуудаст байршуулж, мөн хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлэх аж.


















